ТАЙШИР-ГУУЛИН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХХК

УДИРТГАЛ

Монгол улсын дулааны станцууд 35-60 жилийн насжилттай, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ 32-62 жилийн насжилттай бөгөөд эрчим хүчний төв системд холбогдож горимын тохируулга хийхэд хамгийн тохиромжтой нь сэргээгдэх эрчим хүч, ялангуяа усан цахилгаан станц нэн тохиромжтой байна. Иймд сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн, усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангах нь эрчим хүчний сэргэлтийн нэг зорилт юм. Ингээд Тайширын усан цахилгаан станцын талаарх товч танилцуулгыг хүргэж байна.

ГЭГЭЭН НУУР

Гэгээн нуур нь Завхан голын Улаан Боомын хавцалд 50 м өндөр, 75 м өргөн, 192 м урт далан байгуулж, голын усыг хуримтлуулснаар анх үүссэн. Гэгээн нуурын талбайн өөрчлөлтөөс үзэхэд 2007 оны 8 сарын дунд үеэс эхлэн усыг хуримтлуулж эхэлснээр түүний талбай жил тутамд тасралтгүй нэмэгдсээр байна. 2011 он хүртэл жил бүр нуурын ус нэмэгдэж, 2007 оныхоос даруй 5.3 дахин ихэссэн бөгөөд нуурын эргийн шугамын урт 2007 онд 19.7 км, 2011 онд 53.6 км-ийн урттай болж нэмэгджээ.

ТӨСЛИЙН ТҮҮХЭН ОН ДАРААЛАЛ

ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

47 КМ 35 КВ-ЫН ЦДАШ

Алтай

Цахилгаан дамжуулах агаарын шугам

Завхан

47 КМ 35 КВ-ЫН ЦДАШ

11 MBT

Суурилагдсан
хүчин чадал

1030 САЯ М3

Усан сангийн нийт
эзлэхүүн

52 КМ2

Усан толион
талбай

(3*9.2+1*2.2)М3 /СЕК

Хамгийн их зарцуулга

37.0 САЯ КВТЦ

Жилд үйлдвэрлэх
эрчим хүч

3фазын, тосоор
дүүргэсэн,агаарын хөргөлттэй

Үндсэн
трансформатор

(3*11.7+1*2.5)М3 /СЕК

Хамгийн их А.Ү.Х-тэй
зарцуулга

ӨМНӨ НЬ

Нуур үүсгэх ажил анх 2007 оны 8 сараас эхэлсэн ба 19 м-ийн гүнтэй, 8,4 км квадрат талбайтай, 106 сая метр куб ус хуримтлагдсан байсан бол

ОДОО

48,38 км квадрат талбай бүхий 910,2 сая метр куб ус хуримтлагдсан байна.

Нуурын ёроолын түвшин далайн түвшнээс дээш 1658 м, Нуур хамгийн өргөн хэсэгтээ 3,5 км, Нуур хамгийн урт хэсэгтээ 27 км, Хамгийн гүн цэг 50 м, Дундаж гүн 25 м, Нуурын усны түвшний хэлбэлзэл 1694,1-1704, Нуурын төрөл: Цэнгэг уст нуур, Химийн шинжилгээгээр гидрокорбанатын ангийн кальцын бүлгийн 3 дугаар төрлийн нэн цэнгэг зөөлөн ус гэсэн дүгнэлт гарсан.

ГЭГЭЭН НУУРАНД ЦУГЛАРСАН БОЛОН "ЦЭХ" ҮЙЛДВЭРЛЭХЭД ЗАРЦУУЛСАН УСНЫ ХЭМЖЭЭ
ТАЙШИР УЦС-ЫН 2008-2024.07 САР ХҮРТЭЛХ ХУГАЦААНД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ БОЛОВСРУУЛАЛТ

ХҮНИЙ НӨӨЦИЙН ЦАЛИН

Санхүү, аж ахуйн хэсэг /9/

1.Нягтлан бодогч-1

2. Хүний нөөц, Экологи байгаль Орчин хариуцсан мэргэжилтэн -1

3.Бичиг хэрэг, архивч-1

4.Нярав-1

5.Жолооч-2

6.Ээлжийн тогооч-2

7.Үйлчлэгч-1

Ашиглалтын хэсэг /21/

1.Ашиглалт ахлах инженер-1

Тайшир УЦС

1.Ээлжийн инженер-6

2.Ээлжийн оператор-6

Гуулин УЦС

1.Менежер-1

2.Ээлжийн оператор-7

Засвар үйлчилгээний хэсэг /7/

1.Засварын ахлах инженер-1

2.Цахилгаан тоноглолын инженер-1

3.Реле хамгаалалтын инженер-1

4.Электроник, автоматжуулалтын инженер-1

5.Цахилгаан тоноглолын хэмжилт туршилтын инженер-1

6.Далангийн инженер-1

7.Засварчин, гагнуурчин-1

Нийт 40 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд Гуулингийн УЦС-ын 8 ажилтан улиралын чанартай ажилладаг.

Ээлжийн ажилчид маань сарын 10 буюу түүнээс дээш хоногийг станцад өнгөрүүлдэг ба хээрийн нэмэгдэл гэж олгогддоггүй. Цалин хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан цахилгаан станцад ажиллаж байсан инженер техникийн ажилчдын шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн, мэргэжлтэй боловсон хүчин хүний нөөцийн орон тоо дутагдаж байна Үнийн өсөлттэй холбоотойгоор ажиллагсдын цалин хангамж хүрэлцээ, нийгмийн асуудлууд, ахуй амьдралд хүндрэлтэй хэвээр байна.

© 2025 он. АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ.

Вебсайтыг: Вирасофт Солюшн ХХК