ТОСОНЦЭНГЭЛИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХХК

ТАНИЛЦУУЛГА

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд анх 1959 оны 12 дугаар сард ЖЭС-60 маркийн дизель станц ашиглалтанд орсноос хойш АП-075 маркийн турбин генератор, ДГ-66 маркийн дизель станц, ДГ-72 маркийн дизель станцууд тус тус ажиллаж эхэлснээр компанийн үүсч хөгжих үндэс нь тавигдсан.

2006 онд Тосонцэнгэл Усан Цахилгаан Станц нь Монгол-Германы Засгийн Газрын хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй Техникийн хамтын ажиллагааны "Монгол орны хөдөө нутагт Сэргээгдэх эрчим хүчний хөгжил" төслийн хүрээнд Герман улсын буцалтгүй тусламжаар баригдсан. 375кВт-ын /SF-250, SF-125/ нам түрэлтийн Усан цахилгаан станц ашиглалтанд орсноор сумын төвийн 2200-аад айл өрх, 250 гаруй албан газар аж ахуйн нэгжийг ТЭХНС-тэй зэрэгцээ горимд ажиллан цахилгаан эрчим хүчээр ханган ажиллаж байна.

2012 оны 12 сард 35/10кВ-ын дэд станц ашиглалтанд орж төвийн эрчим хүчтэй холбогдсоноор хэрэглэгчид тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдаж эхэлсэн.

2013 онд "АУЭХС ТӨХК"-ийн харьяа охин компанид шилжсэнээр "Тосонцэнгэл УЦС" ХХК нь 35/10кВ-ын Тосонцэнгэл дэд станц, 10/0,4кВ-ын 29 дэд станц, 10кВ-ын 22.4 км, 0,4 0,22кВ-ын 64,8 км ЦДАШугам мөн Герман улсад үйлдвэрлэсэн 375 кВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцыг хариуцан ажиллаж байна. Манай компаний нийт ажиллагсдын 80 орчим хувь нь Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан, мэргэжлийн мэргэшсэн баг хамт олон хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах эрхэм зорилгоо биелүүлэн ажиллаж байна. Бид 2005, 2007, 2010, 2015, 2019, 2023 оны Тосонцэнгэл сумын “Шилдэг байгууллага”, 2017, 2019 онд “АУЭХС” ТӨХК-ийн “Тэргүүний хамт олон”-оор тус тус шалгаран ажиллаж байна.

© 2025 он. АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ.

Вебсайтыг: Вирасофт Солюшн ХХК