БОГДЫН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХХК

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүний хөгжлийг дэмжсэн бодлоготой, байгаль орчинд ээлтэй , тасралтгүй найдвартай эрчим хүч үйлдвэрлэгч компани байна.

ТАНИЛЦУУЛГА

"Богдын голын УЦС" ХХК нь 2009 онд Монгол Улсын Засгийн газрын 233 дугаар тогтоолоор анх байгуулагдсан. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013.12.30- ны өдрийн 118 дугаар тогтоол гарч "Улиастай эрчим хүч" ОНӨААТҮГ-ыг 2014.01.01-ний өдрөөс татан буулгаж, хөрөнгийг "Богдын голын усан цахилгаан станц" ХХК-д шилжүүлж, "Галуутай-Хүнгүй усан цахилгаан станц" ХХК-ийг 2014 онд нэгтгэснээр "Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем" ТӨХК-ийн охин компани болж эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаагаа эхэлсэн. Одоогийн байдлаар Улиастай дизель цахилгаан станц, Галуутай, Хүнгүй, Богдын голын усан цахилгаан станцуудыг хариуцан ажиллаж байна.

© 2025 он. АЛТАЙ-УЛИАСТАЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ.

Вебсайтыг: Вирасофт Солюшн ХХК